Засгийн газар болоод холбогдох яамны зүгээс шатахууны хангалттай нөөц бий, үнэ нэмэгдэхгүй хэмээн мэдэгдээд буй. Харин шатахуун импортлогчид аль хэдийнэ үнээ нэмж, хиймэл хомсдол үүсгэсэн. Үүнээс үүдэн жолооч нар ШТС-д дугаарлаж, шатахуун авч байна.
Харин эл асуудлаар Петровис компаниас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд
"Петровис компани Аи92 бензин, дизель түлш болон А80 бензинийг нэмэгдээгүй үнээр хязгаарлалтгүй борлуулж байгаа.
Улаанбаатар хотод нийт 18 компанийн 216 ШТС байгаагаас Петровис компанийн 40 ШТС байна. Энэ нь зах зээлийн 18 хувь болж байна. Бусад компаниудын борлуулалтын тасалдал нь манай компанид шууд нөлөөлж дараалал үүсгэж нөөц хурдан дуусч хэрэглэгчийг бухимдуулж байгаа явдалд хүлцэл өчье" гэжээ.