Шантаажчид санасандаа хүрч, шатахууны үнэ нэмэгдэв
2018-01-15

 

Шатахуун импортлогч  компаниудыг хэн ч  дийлж чадсангүй. Тэд албан ёсоор үнээ нэмж буйгаа өнөөдөр зарлав.  Төр засгийг шантаачилж, ард иргэдийг басамжилж байгаад тэд санасандаа хүрч чадлаа. А-95, 98 зэрэг шатахуун шатахууны  үнийг 110-150 төгрөгөөр нэмсэн гэдгийг Шатахуун импортлогчдын холбооноос мэдэгдэв.  Гэхдээ газар дээр байдал бас л өөр байна.  Тухайлбал “Петровис” компани иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг “АИ-92” шатахууны  үнийг нэмжээ.  Тэд “Онцгой албан татварын хэмжээ 190-280 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс гадна, ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн 130-156 ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнийн өсөлт 21-25 хувь өссөн, түүхий нефтийн үнэ 70 сая ам.долларт хүрсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай болсон. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш импортлогч компаниуд үнээ нэмээгүй. Бид энэ талаар холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн боловч зохицуулалт хийхгүй байгаагаас нэг литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнийн зөвлөл хуралдуулах, арга хэмжээ авах шаардлагуудыг удаа дараа өгснөөс нь ийм байдалд хүрсэн. Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагаа хүлээж, шатахууны үнэ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй ажиллаж байгаа. ОХУ-ын талаас татан авалт, түгээлт хэвийн үргэлжилж байгаа” гэлээ.  Ямартай ч  шатахуун импортлогчид шантаажаа хийсээр  санасандаа хүрч чадлаа.

 

Эх сурвалж:www.polit.mn

Т.САЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bugdeeree joohon setgelgeegee oorchlood ene heden davarsan kompaniudaas salmaarsan. Orosyn Rosneftiig l oruulaad irehed ed nar yah yum be? Tur zasag miny gadaadyhan orood irvel monopoly erhtei bolchihno gej seremjleed baigaa bol ternees chiny umnu naad hedhen importlogch kompaniud chiny MONOPOLY OLIGOPOLY bolchihood baina
2018-01-16
Nam bus irgen:
Zaa yahav une nemeh shaltgaan ni iim baidag baij. 110 baisan nefti 40 bolohod ta nar shatahuunii unee 2 dahin buulgasan yum uu ain. Anandbazar Oyungerel Batkhuu gesen 3-n oligarhiud ta nar sain tsadaarai zaa.
2018-01-16
Зочин:
MUNHNAR EEJEE
2018-01-16
Зочин:
орсын нефтийн компанийг оруулаад л ир татвараа аваад л инээгээд тансаглаад л сууж бай дарга нараа орсын нефт монголд 800 аас дээш гарахгүй
2018-01-15
иргэн:
Шуналд хөтлөгдсөн СТЕРАТЕГИЙН бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Төрийн шантааж УНХИАГҮЙ улс төрчид өөр гарц олж чадахгүй нь ойлгомжтой. Харин нефть имдортлогчид дарамтлуулаад өндөр татвар төлөөд явдаг журам тогтсон байна.
2018-01-15
Зочин:
Стратегийн чухал салбарыг хувьчилж болдоггүй гэдгийг одоо ч ойлгоогүй л явна уу мал уу даа, манайх өөрсдөө үйлдвэртэй нөөцтэй ыол өрсөлдөөн үүснэ. Ийм юман дээр хуйвалдаан л үүсдэг юм
2018-01-15
Зочин:
Хууль гаргаж бизнесээ хамгаалсан түүх гэвэл энэ байх. Тэр хуулийг өөрчилж чөлөөтэй болгоё. Үндсэн хуулиа өөрчлөнө гэж балайрч байхаар,
2018-01-15
Зочин:
Төр нь шантаажилж, импортлогчид өмьдрахын тулд үнээ нэмэв. Баттулга, Хүрэлсүх нарын баг нь хуурч байгаа хэрэг
2018-01-15
irgen:
byh umaa zogsoogood hench shatahuun avahgui baij baigaad dampuuruulval taarna
2018-01-15
zochin:
orosyn shatahuun tugeeh stantsuudiig oruulj iree mongoly heden kolonkuud dampuurval taarna
2018-01-15
зочин:
Петровис,Жаст гэсэн шатхууны колонкуудыг шөвөгдөж үнийн хөөрөгдөл үүсгэдэг аж ахуйн нэгжийг байхгүй болох хэрэгтэй.
2018-01-15
Зочин:
Хууль гаргаж бизнесээ хамгаалсан түүх гэвэл энэ байх. Тэр хуулийг өөрчилж чөлөөтэй болгоё. Үндсэн хуулиа өөрчлөнө гэж балайрч байхаар,
Болдбаатар:
Нефьт хангамжийг төрийн мэдэлд авах хэрэгтэй . Анхнаасаа хувьчилсан нь буруу байсан. Манайхаас бусад улс стратекийн ач холбогдотой салбараа төрийн мэдэлдээ авч явдаг.
2018-01-15