Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа
Монголбанк арилжааны банктай хамтран валютын ханшийг өсгөж байна гэв
2017-11-28

Өргүй Монголын төлөө 218.1 үндэсний хөдөлгөөнөөс улс орны өр, зээлийн хүү, валютын ханшийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөдөлгөөнийнхөн  Төвбанк арилжааны банктай хамтран валютын ханшийг өсгөж байна гэж үзээд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод хүсэлт гаргажээ. 

 

Монгол Улсын иргэний хуулийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тогтоож төлбөрийг төлнө” гэсэн байдаг. Гэвч шүүхийн практик, хуулийн хэрэглээнд энэ хууль хэрэгжихгүй байна гэж хөдөлгөөнийнхөн үзэж байна.

 

Мөн Монгол Улсын Их хурлын харьяа Монголбанк нь үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа аж. Үүнээс болж төгрөгийн ханшийн уналт үүсэж банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбардуудын Үндсэн хууль зөрчсөн давуу эрх ноёрхож байна гэж үзэж байна.

 

Энэ хууль хэрэгжээгүйгээс, мөн Монголбанк үндсэн зорилтоо хэрэгжүүлээгүйгээс болж ард иргэд, хуулийн этгээд, Засгийн газар нь зээлээ төлж чадахгүй, хямралыг гүнзгийрүүлж байна гэж байлаа. 

 

Иймд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон нийт шүүгчид, Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Иргэний хуулийн 217, 218, 220, 453-ын заалтуудаар албан ёсны тайлбар гаргахыг хүсэж байна гэлээ.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин