Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үйл ажиллагаа явуулдаггүй, улсаас төсөв, мөнгө авдаг газруудыг татан буулгах, үйл ажиллагааны чиглэл ижил газруудыг нэгтгэж, үйл ажиллагааны зардлыг багасгах, нэгдсэн удирдлагаар хангах, уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.
Мөн улсаас төсөв авдаг, улсаас зайлшгүй дэмжих газруудыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгох, зарим нэг төрийн өмчит үйлдвэрийн газар нэрээр ганц хүн захиран бүх хөрөнгийг нь зарцуулах эрхтэй газруудыг компанийн хэлбэрт шилжүүлж, олон нийтийн хяналттай болгох, компаниудыг хөрөнгийн биржээр нээлттэй арилжих зэрэг ажлыг хариуцсан яамдуудтай хамтран хийж байна.
Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төрийн өмчит 30 гаруй компанийг цэгцлэх ажил ийн эхэлжээ.
Б.Энэрэл
Уншиж байна |