Чикаго Буллз багаас гэрээгээ цуцалж чөлөөт агент болоод байсан Дүэйн Вэйд дорнод бүсийн Кливлэнд Кавалерс багтай нэг жилийн 2.3 сая ам.долларын гэрээ байгуулсан талаар лигийн баттай эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрбээр өнгөрсөн Ням гаригт чөлөөт агент болоод байсан бөгөөд дүрэм ёсоор 48 цагийн дараагаас өөр багуудтай гэрээ байгуулах боломж бүрдэх ёстой байсан юм. Тэгвэл уг 48 цаг өнгөрсний дараа таамаглаж байсан ёсоор ЛэБрон Жэймстэй дахин нэгдлээ. Энэ жил 35 настай Вэйд аваргын төлөө дахин нэг дайралт хийхээр ийнхүү Кливлэндэд ирж байна хэмээн лигийн эх сурвалжууд бичиж байна.
Вэйд ирснээр тус багийн гараанд гаран тоглох боломжтой бөгөөд нэгийн эсрэг нэг тоглолтоос тоглолт найруулах, оноо авах боломжийг Кливлэндэд олгох болно. Ингэснээр НБА-ын дорнод бүсийн гол өрсөлдөөн Кливлэнд Кавалерс, Бостон Сэлтикс багуудын хооронд өрнөхөөр болж байна. Вэйд, Жэймс нар нь Маиами Хит багт байхдаа 2 дарааллан аварга авч, хамт тоглосон бүх хугацаандаа шигшээ цувралд шалгарч байсныг уншигчид сайн мэднэ. Тэгвэл тэрбээр Чикаго Буллз багийн сүүлийн жилийн гэрээнээс 8 саяыг хасуулж, зөвхөн аварга авахын төлөө сүүлийн гурван улирал аваргын төлөө тоглож, 2016 онд аварга авсан багтай нэгдлээ.
Өнгөрсөн улиралд Вэйд Чикаго Буллз багийн бүрэлдэхүүнд 18.3 оноо, 4.5 самбар, 3.8 ашигтай дамжуулалт дунджилсан байна. 2003 онд НБА драфтын 5 дахь сонголт болж байсан залуугийн хувьд замналынхаа турш 23.3 оноо, 5.7 ашигтай дамжуулалт, 4.8 самбараас бөмбөг авалт дунджилсан шилдэг хамгаалагчдын нэг билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |