Английн крикетийн шигшээ баг энэ өдрүүдэд Уэст Индис багтай цуврал тоглолтуудыг хийж байна. Уг баг нь Карибын орнуудын шилдэг тоглогчид дээр суурилсан, хэд хэдэн орны тоглогчдыг багтаасан хүчирхэг баг байдаг. Тэгвэл цуврлын 4 дэх тоглолт өнгөрсөн ням гарагт Бристол хотод болсон бөгөөд Английн шигшээ багийн ялалтаар тоглолт өндөрлөсөн юм.
Тэгвэл уг тоглолт болсон шөнө Бристол хотын “Мбарго” нэртэй шөнийн клубт согтуу залуусын хооронд мөргөлдөөн болсон бөгөөд энэ нь шөнийн 02 цагийн орчимд гарсан гэнэ.
Улмаар даваа гарагийн өглөө цагдаагийн ажилтнууд буруутэй этгээдүүдийг саатуулсан байна. Тэдний дунд Английн шигшээ багийн гол тоглогч Бэн Стокс багийн өөр нэгэн гишүүн Алекс Хэйлс нар багтсан аж.
Харин өчигдөр цагдаагийн байгууллагаас буруутныг суллах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Удалгүй Англи, Уэльсийн Крикетийн холбооноос мэдэгдэл хийж Бэн Стокс пүрэв гарагийн тоглолтод оролцох боломжгүйг зарлажээ. Уг нь Английн багийн гол тоглогч Б.Стокс цувралын эхний тоглолтонд онцгой сайн байж багаа ялалтад хөтөлсөн юм.
Г.Баяраа
Уншиж байна |