Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Катюша-Альпесин баг Африк тивийн аваргатай гэрээ хийлээ
2017-09-27

 

ОХУ-ын цорын ганц элит ангиллын баг байсан Катюша өнгөрсөн жил бүтцийн өөрчлөлт хийж, Катюша-Альпесин нэртэй болон Швейцарь улсад байрлаж бэлтгэл сургуулилтаа хийх болсон. Тэгвэл тус баг ирэх улиралд илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй уралдах зорилгыг өмнөө тавиад байна. Өөрөөр хэлбэл 2017 оны бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлтийг хийх аж.

 

Харин өчигдөр тэдний ирэх улирлын бас нэгэн сонголт тодорхой болсон байна. Багийн ерөнхий менежер Жозе Азеведугийн эхний сонголт нь ӨАБНУ-ын дугуйчин Вилли Смит болжээ. Энэ жил 24 настай залуугийн хувьд 2017 онд онцгой амжилттай байсан. Оролцсон уралдаан бүртээ өндөр амжилт гаргаж байсан тэрбээр Африкийн АШТ-нд түрүүлж чадсан нь тамирчны замналынх нь хамгийн том ялалт болжээ.

 

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт Норвеги улсад болсон ДАШТ-ий үеэр тун сайн тактикч гэдгээ харуулж чадсан нь элит ангиллын багаас урилга авахад түлхэц болжээ. Катюша-Альпесин багийн хувьд түүнээс өмнө Их Британийн Алекс Даусетт, Австралийн Натан Хаас нарын шилдэг дугуйчидтэй гэрээ байгуулсан билээ.

 

 

Г.Баяраа

 

 

 

Shuud.mn
Сонин хачин