Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Пол Погба мэс засал орохгүй
2017-09-26

 

Английн Манчестер Юнайтед багийн Франц тоглогч Пол Погба өнгөрсөн долоо хоногт Базелийн эсрэг хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч талбайг орхисон. Улмаар нарийн шинжилгээгээр шөрмөсөө гэмтээсэн болох нь тогтоогдож, мэс засалд орох шаардлагатай гэсэн юм.

 

Багадаа 6 долоо хоног тоглох боломжгүй болоод байсан Пол Погба Финляндын шилдэг мэс засалч Сакари Оравад үзүүлэхэд харин эерэг хариу сонссон байна. Өнөө цагийг Дэлхийн шилдэг тамирчдын дунд бурхан мэт шүтэгдсэн 72 настай Финлянд эмч түүний гэмтлийг хэсэг хугацаанд ажиглах хэрэгтэй гэж хэлжээ.

 

Өнгөрөн долоо хоногт Барселона клубын рекорд Усман Дэмбэлэ мөн ижил оноштойгоор түүн дээр ирж мэс засал хийлгэсэн аж. Тэрбээр хэлэхдээ “Погбагийн гэмтэл Дэмбэлэгийн гэмтлээс бага зэрэг ялгаатай. Иймээс түүнийг мэс засалд оруулахгүйгээр эдгээх боломж байна” гэсэн аж.

 

Гэхдээ энэ нь эцсийн шийдэр биш бөгөөд  энэ долоо хоногтоо багтан хэрхэх нь тодорхой болох гэнэ. Финляндын эмч Сакари Орава Дэлхийн шилдэг хөнгөн атлетикчидаас гадна, Реал Мадрид, Барселона, Челси, Манчестер Юнайтед, Ювэнтус, АС Милан зэрэг хөлбөмбөгийн клубүүдтэй хамтран ажилладаг юм.  

 

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин