Өнгөрсөн 2017 онд Испанийн сагсанбөмбөгийн лигийн аварга болсон Валенсиа баг энэ жил Евролигт өндөр амжилт үзүүлэх зорилго тавиад байгаа. Тэгвэл тэд шинэ улиралд эхлэхийн өмнө туршлагатай холбогч Сэм ван Россомтой гэрээ байгуулсан байна.
Бельгийн шигшээ багийн холбогч 31 настай тэрбээр сүүлийн хоёр ЕАШТ-д тун боломжийн тоглолтыг үзүүлснээр Европын шилдэг багуудын хараанд өртөөд байгаа юм.
Евролигт 2 дахь удаагаа тоглох болсон Бельги эрийн хувьд өмнө нь мөн л Валенсиа багийн нэрийн өмнөөс 2014-2015 оны улиралд тоглож байсан удаатай. Тэрбээр өнгөрсөн сард болсон ЕАШТ-нд оролцохдоо 10.4 оноо, 4.0 самбараас бөмбөг авалт, 2.6 оновчтой дамжуулалтыг дунджилсан юм. Энэхүү сайн тоглолт нь Испанийн багийн хараанд өртөж шинэ гэрээний санал хүлээн авсан байна.
Г.Баяраа
Уншиж байна |