Реал Мадрид клуб болон Португалийн сүпер од Криштиану Роналду өөрийн твиттер хуудсандаа өчигдөр энэхүү зургийг оруулсан байна. Зураг дээрх өмсгөл дээр Ронаоду “Миний №1 дэмжигч Сантъягод зориулав” гэж бичсэн байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Мексик улсад болсон газар хөдлөлтөөр Сантьяго Флорес нэртэй сурагч хүү нурангад дарагдан амиа алдсан юм. Бяцхан хүү гамшиг болох үеэр сургууль дээрээ байсан аж. Энэхүү харамсалтай явдлын дараа Бяцхан хүүгийн гэр бүлийнхэн түүнийг Криштиану Роналдугийн үнэнч хөгжөөн дэмжигч байсан гэдгийг хэлсэн байна.
Роналдугийн энэ өмсгөл талийгаач хүүгийн гэр бүлийнхэнд очих юм. Мексик улсад болсон байгалийн гамшигт нирвэгдсэн хүмүүс спортын салбарынхан тусламжийн гараа сунгасаар байгаа. Тухайлбал өнгөрсөн бямба гарагт Атлетико Мадрид багаас 50 мянган еврогийн хандив өгсөн байна.
Г.Баяраа
Уншиж байна |