Монголчууд бөхдөө хайртай ард түмэн гэлцдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөвхөн “нутгийн бөх”-дөө л хайртай ард түмэн болоод байна уу гэмээр жишиг үзэгдэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Улсын наадмаас эхлээд, заал танхимын барилдаануудад ойролцоо унасан хоёр бөхийн барилдааныг нэг бус удаа буруу шийдвэр гаргаж ялагчийг тодруулсан нь телевизийн бичлэгт үлдсэнийг интернэт хөгжсөн энэ үед хэн дуртай нь олоод үзчихэж болно. Тиймдээ ч өөрийн нутгийн бөх давсан бол чимээгүйхэн өнгөрч, өрөөлийн бөх давсанд тооцогдвол чухам хөгжил ярих нь барилдаанаас барилдааны хооронд л яригдах ам дамжсан нэг сэдэв болдог байлаа.
Тэгвэл энэ бүхнийг эцэслэж, Монгол бөхийн барилдааныг камераар шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан таатай мэдээ 09 сарын 20-нд өдөр гарчээ. Ингэж гэмээнэ бидний сайн мэдэх Р. Пүрэвдагва болон П.Бүрэнтөгс арслангуудын барилдаан, аварга Ч.Санжаадамба болон начин Г.Ганжад нарын барилдаан, даншиг наадмын Б.Гончигдамба гарьд болон Н.Түвшинбаяр заан нарынх шиг үзэгчдийг талцуулсан барилдаанууд дахин гарахгүй билээ.
Ямартай ч тус ажлын хэсэгт одоогоор:
Ахлагч: МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан
Н.Б.Дарга: С.Мөнх-Эрдэнэ /БСШУС-ын яамны мэргэжилтэн/
Гишүүд:
1. Д.Ганхуяг /МҮБХ-ны тэргүүлэгч, улсын арслан/
2. Т.Өсөх-Ирээдүй /”Алдар” спорт хороо, улсын харцага/
3.М.Бөхбат /МЖБХ-ны ЕНБДарга, олон улсын шүүгч/
4.Б.Батзаяа /спортын сэтгүүлч, тайлбарлагч/
5.Р.Галбадрах /МУИС-ийн физкийн багш, доктор, профессор/
6. Н.Гантөмөр /”Монгол HD” телевизийн ерөнхий найруулагч/
7. Я.Цогтсайхан /ТВ-9 телевизийн операторын албаны дарга/
8. С.Шижирбат /ЕTV телевизийн редактор, спортын сэтгүүлч/
9. Б.Батзориг /”Медиа спорт” ХХК-ий захирал, бөх сонирхогч/
10. Д.Эрдэнэ /бөх сонирхогч/
11. Б.Батбаяр /”Бид Монгол” ХК-ий захирал/ гэсэн хүмүүс багтаад байгаа юм байна.
Уг ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа хийнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |