Ашхабад-2017 наадмын үеэр Ираны хүндийг өргөлтийн тамирчин, Олимпын аварга Сохраб Моради дэлхийн хамгийн олон жилийн настай, эвдэгдэшгүй гэгдэж байсан рекордыг эвдлээ.
Сэргээшийн улмаас хоёр жил тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасаад байсны эцэст эх спортдоо эргэн ирсэн Моради нь Риогийн Олимпод 94 кг-ын жинд аварга болж байсан. Тэгвэл тэрбээр Ашхабадад нийлбэр дүнгээр 413 кг-ыг өргөснөөр дэлхийн рекордыг эзэмшигч болоод байна.
“Би амьдралынхаа утга учрыг хүндийг өргөлт болгосон учраас уйгагүй бэлтгэл сургуулилт хийж байна. Өдөрт 3 удаагаар, өдөр өнжилгүй бэлтгэл сургуулилт хийж байсан. Би амь амьдралаа хүндийг өргөлтөөс зүйлд зориулахаа больсон. Энэ бол миний амжилтын нууц. Дэлхийн дээд амжилт ч гэсэн миний туйлын зорилгуудын нэг байсан. Олимпын аварга болох нь бүх тамирчны адилаар миний амьдралын мөн л том зорилгуудын нэг байсан. Нэг нэгээр нь зорилгууддаа хүрсээр байлаа. Харин энэ жилийн тухайд дэлхийн рекорд амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй байсан юм” хэмээн Ашхабадын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсний дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.
Өдгөө 29 настай хүчтэний хувьд огцом өргөлтөөр 185 кг-ыг өргөсөн. Харин түлхэлттэй өргөлтөөр эхлээд 220 кг-ыг өргөж дийлээгүй боловч үүнийгээ ахиулж 228 кг-ыг торох зүйлгүй өргөж орхисон байна.
Түүнээс өмнө уг спортын дээд амжилтыг тэртээ 1999 онд Грекийн нийслэл Афин хотод зохиогдсон ДАШТ-ий үеэр Грекийн тамирчин Акакиос Какиашвилсын тогтоосоон 412 кг-ын амжилт эзэмшдэг байлаа.
Энэ нь спортын түүхэн дэх хамгийн удаан эвдэгдээгүй оршсон рекор амжилт гэгдэж байсан цаг саяхан. Тэгвэл Ашхабад-2017 Азийн танхимын наадамд уг амжилт эвдэгдэж буй нь энэ юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |