Раллигийн ДАШТ-ий 2018 оны хуваарь зарлагдахад хамгийн их анхаарал татсан нэг өөрчлөлт нь Туркийн ралли байлаа. Туркийн ралли анх 1972 оноос зохиогдож эхэлсэн гэгддэг ч ДАШТ-ий хуваарьт 2003 оноос багтжээ. Улмаар ихэнх ралли тус улсын баруун өмнөд хэсгийн том хотууд болох Кемер, Анталья зэрэг хотыг түшиглэн явагдаж байсан юм. Гэсэн ч уг ралли 2010 оноос хойш санхүүгийн асуудлаас шалтгаалан зохиогдоогүй байна.
Тэгвэл 7 жилийн дараа эргэн ирж байгаа Туркийн ралли багагүй өөрчлөлт орж магадгүй байгаа аж. Хэдий уралдааны албан ёсны зам батлагдаагүй ч Газар дундад тэнгисийн хойд эрэгт орших Мармарист 2018 оны раллиг зохиож магадгүй байгаа аж. Энэ нь Туркийн аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг билээ.
Уралдааныг 2018 оны 9-р сарын 13-16-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бүхэлдээ шороон замд зохиогдох гэнэ. Эхний шатны уралдаанууд өндөр хурд гаргах боломжтой шулуун зам ихтэй байх бол төгсгөл хэсэгт Мугла мужийн хадтай уулсыг дайрах маршрутыг төлөвлөөд байгаа аж. Энэхүү шинэ замыг удахгүй ДАШТ-ий зохион байгуулагчид турших юм.
Өмнө нь 7 удаа зохиогдож байсан Туркийн раллид домогт Себастьен Лоеб гурван удаа түрүүлсэн нь дээд амжилтаар бүртгэгджээ.
Г.Баяраа
Уншиж байна |