Аргентины алдар Ривер Плэйт клубын гол довтлогч Лукас Алариог Герман Бундес лигийн Байер Леверкузен баг эгнээндээ нэгтгэлээ. Хэдийгээр Аргентины хөлбөмбөгийн зуны солилцооны цонх энэ сарын 17ны өдөр хаагдсан байсан ч Германы баг ОУХБХ-нд хандан энэхүү солилцоогоо шийдүүлж чадсан байна. Эх сурвалжын мэдээлснээр талууд 18 сая еврогоор тохиролцож чадсан байна. Байер Л.Алариотой 5 жилийн гэрээг үзэглэсэн бөгөөд энэ жил Вэстхэмийг зорисон Хавьер Эрнандес(Чичарито)-ийн байр суурийг залгах нь тодорхой юм.
Энэ жил 24 настай Л. Аларио одоогоос 2 жилийн өмнө Ривер плейт багт нэгдэсэн тэрбээр 2 жилийн хугацаанд гайхалтай өсөн дэвжсэн бөгөөд 82 тоглолт хийхдээ 41 гоол оруулсан нь өндөрөөр үнэлэгдэх гол шалтгаан болсон байна. Л.Аларио энэ хугацаандаа мөн Аргентины шигшээ багт дуудагдаж амжсан нь түүний амжилтын бас нэг хэсэг билээ.
Германы клубын спорт хариуцсан захирал, нэрт хөлбөмбөгчин Руди Фёллер ч түүнийг тун өндөрөөр үнэлэж байгаа бөгөөд “Би түүний тоглолтыг заримдаа үздэг байсан. Тэр маш сайн хөгжиж чадсан тоглогч. Сүүлийн 2 жилийн дотор тэр Өмнөд Америкийн шилдэш довтлогчдийн нэг болсон” гэсэн байна.
Лукас Аларио Байер Леверкузентэй жилийн 2.5 сая еврогын цалингийн гэрээ хийсэн мэдээтэй байна. Тэрбээр өмнө нь Ривер Плейт багаас 2.25 сая Аргентин песо авч байсан бөгөөд энэ нь ойроцлоогоор 110 орчим мянган евро болж байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |