Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Бурхны хүү зодог тайллаа
2017-09-22

Хамгийн сүүлд Лас Вегаст болсон тулаандаа Сергей Ковалевыг буулган аваад байсан “Бурхны хүү” хочит Андре Вард цаашид тулалдах хүсэл эрмэлзлэлгүй болсон учраас зодог тайлахаар боллоо. Энэ талаар өөрийнхөө веб сайтаар дамжуулан хөгжөөн дэмжигчиддээ мэдэгдсэн байна.

 

Мэргэжлийн боксын хөнгөн жингийн ялагдашгүй тулаанч маань өдгөө 33 настай юм. Тэрээр өөрийн веб хуудсандаа амжилтынх нь ард байсан бүх хүнд баярласан талархсан гэдгээ уламжлаад, даалгавар биелэсэн гэсэн гарчигтай зодог тайлах мэдэгдэл тавьсан юм.

 

“Тодорхой байсан нь дээр байх. Би дахиж уг спортоос авдаг биеийн хүчний ачааллыг дийлэхгүй болсон учраас нэгмөсөн хөндийрөхөөр болж байна. Гэр бүлийхэндээ, миний арын албаны багийнхан болон хөгжөөн дэмжигчиддээ өөртөө байгаа бүхнээ өгч чадахгүй болсон учраас дахиж тулалдахгүй байсан нь дээр байх” хэмээн уг мэдэгдэлдээ дурьджээ.

 

Мэргэжлийн боксын “Ринг” сэтгүүлийн хамгийн шилдэг тулаанчаар нэрлэгддэг тулаанч ийнхүү зодог тайлах болсон шалтгаанаа дурьдсаныхаа дараа үргэлжлүүлэн “хурц гэрлийн доор тулаан яаж өрнөдгийг үзэгчид бүгд л хардаг. Гэхдээ юм бүхэн харж байгаа шигээ байдаггүй. Үзэгчид намайг арайхийн хөл дээрээ тогтож байгааг, бүхий л бие минь ямар их шархиран өвдөж байгааг, намайг ямар их өвдөлтийг тэсч байгааг, ямар их өвчин шаналалыг тэссэнийг, энэ бүхний ард гарахын тулд тулаанаас бусад үед буюу бэлтгэл дээрээ ч гэсэн ямар их хөлс дуслуулдаг гэдгийг олж хардаггүй шүү дээ. Одоо харин энэ бүхнээс хөндийрөх цаг минь болсон гэж бодож байна” хэмээсэн юм.

 

Харин зодог тайлах ёслолын арга хэмжээг гэр бүлийнхэн болон найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлнэ гэгдээд байгаа олон нийтийн дунд гарсан цуурхлыг няцаасан байна.

 

Вард нь замналынхаа турш 32 тулаанд гарснаас бүгдэд нь ялалт байгуулсан юм. Үүнийхээ 16 буюу тавин хувийг нь хугацаанаас нь өмнө дутуу гаргажээ. Мэргэжлийн боксоос гадна тэрээр 2004 онд хагас хүнд жингийн ангилалд Олимпийн наадмаас алтан медаль хүртэж байлаа. Мөн 2009 онд сүпер дунд жингийн ангилалд Миккел Кесслерийг, 2011 онд “Сүпер Сикс” сүпер дунд жингийн шилдгүүдийн тулаанд Карл Фрочийг буулган авч байсан тулаанууд нь түүний замналын оргил тулаанууд байв.

 

Нэг хэсэг мөрөндөө авсан гэмтлийн улмаас жил хагасыг рингнээс хол өнгөрүүлсэн тэрбээр 2015 онд рингэндээ эргэн ирж, улмаар 2016 оны 11 сард Сергей Ковалевыг шүүгчдийн шийдвэрээр ялсанаар авч болох гурван бүсийг бүгдийг нь өөрийн болгоод байсан юм. Үүнийхээ дараа энэ зургаан сард Ковалевыг аваргаа хамгаалах тулаанд ялсан нь түүний замналын хамгийн сүүлийн тулаан байлаа. Уг тулаандаа тэрбээр 8 дугаар үеийн тоглолтод өрсөлдөгчөө буулган авсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин