Хойд Америкын Үндсэний Хоккейн Лиг буюу NHL –ийн зүгээс Торонто Мапл багийн довтлогч Жоффри Лупулын биеийн байдлыг тодорхойлоход лигээс хамааралгүй эмчээр дүгнэлт гаргуулна.
Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний эрүүл мэндийн байдлыг бодитой дүгнэх үүднээс энэ үйлдлийг хийхээр болоод байгаа гэнэ.
Учир нь өдгөө 33 настай довтлогчийн хувьд багийн эрүүл мэндийн үзлэгээр тоглох боломжгүй гэгдэж, ерөнхий менежэр Лоу Ламориэлло ч энэ талаар нь мэдэгдэл хийсэн юм. Харин үүний дараахан Лупул өөрийн инстаграм хуудсандаа снөүбоордоор гулгаж байгаа зургаа тавьж “Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй? Үгүй дээ тэд та нарыг мэхэлж байна. Би бэлэн. Хэзээ дуудахыг нь хүлээгээд байж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Лупул нь 2015-2016 оны улиралд ивэрхий засах мэс ажилбарт орсны улмаас 31 тоглолт өнжиж байсан юм.
Ямартай ч тэрбээр улирлын эхний нээлтийн бэлтгэлийг хоёр дахь жилдээ дарааллан өнжихөөр болоод байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |