Английн Челси клубын довтлогч Диего Коста өнгөрсөн зунаас хойш багтайгаа асуудалтай байсаар байсан. Улмаар Антонио Конте түүний оронд өөр нэгэн Испани довтлогч Алваро Моратаг авчирснаар түүнийг ашиглахгүй нь тодорхой болсон билээ.
Тэгвэл Диего Костагын хуучин баг Атлетико Мадрид түүний төлөө Челсид наймааны санал өгснийг Лондон баг хүлээн авсан байна. Гэхдээ ЕХБХ-ны солилцооны цонх аль хэдийнээ хаагдсан учраас уг наймаа ирэх 1-р сард өвлийн солилцооны цонхоор хийгдэх гэнэ. Солилцоо хийх эрхээ хасуулаад байсан Мадридын багийн шийтгэл энэ үеэр дуусгавар болсон байх юм. Өдгөө өөрийн төрлөх Бразил улсдаа амьдарч байгаа Д.Коста ойрын өдрүүдэд Испанид очиж Атлетико Мадридын эмчийн үзлэгээр орох гэнэ.
Одоогоос 3 жилийн өмнө 32 сая фунтын үнээр Челсид нэгдэж байсан тэрбээр өнгөрсөн улирлыг дуустал нийт 120 тоглолтод оролцож 58 гоолыг оруулсан билээ.
Г.Баяраа
Уншиж байна |