Мэргэжлийн боксын дунд жингийн Дэлхийн шилдэгүүдийн нэг АНУ-ын тулаанч Андре Вард мэргэжлийн боксын спортоо орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ жил 33 настай шилдэг боксчны хувьд энэ тухай өчигдөр алба ёсоор мэдэгдсэн бөгөөд биеийн байдлаас шалтгаалж ийм шийдвэрт хүртснээ ч нуугаагүй байна.
“Бурханы хүү” хочоороо Дэлхий нийтэд танил болсон тэрбээр анх 2004 оны Афины Олимпийн наадмаас -81 кг жинд алтан медаль хүртэж Дэлхийн нийтэд танигдаж байсан нэгэн. Улмаар А.Вард тухайн жилдээ шууд мэргэжлийн боксч хөл тавьж, -75 кг, -81кг жингийн тулаануудад ээлжлэн оролцох болжээ.
Анх нутаг нэгт боксчин Крис Молинаг ялж мэргэжлийн замналаа эхлүүлж байсан тэрбээр 13 жилийн хугацааг энэ спортод зориулахдаа 32 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа билээ. Ингэхдээ тэрбээр 16 тулаанаа хугацаанаас нь өмнө дуусгаж чадсан юм. Замналын сүүлийн 2 тулаанаа ОХУ-ын тамирчин Сергей Ковалевийн эсрэг хийж ялалт байгуулсан тэрбээр 2 өөр жинд WBA, IBF, IBO гэсэн 3 өөр холбооны аварга цолыг хүртсэн байдаг. Тэрбээр өдгөө өөрийн эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар АНУ-ын Калифорниа мужийн Данвилл хотод амьдардаг аж.
Г.Баяраа
Уншиж байна |