Саяхан танхайн хэрэгт нэр холбогдож, лигийн зүгээс шийтгэл аваад зогсохгүй “аавын хаалга” татахад ойрхон байгаа Маркийф Моррист бүтэлтэй юм алга. Яг одоо тэрээр үе үе шүүхэд дуудагдаж байгаа бол удахгүй мэс ажилбар хийлгэхээр болжээ.
Тэрбээр энэ Баасан гаригт ивэрхий засах мэс засалд орохоор болжээ. Энэ нь спортын тамирчдад их тохиолддог эмгэг юм. Уг эмгэгийг тайлбарлавал дотор гэдэс гадагшлах гэсэн утгатай “hernia” хэмээх латин үг юм.
Үүнээс шалтгаалж Моррис багийнхаа намрын нэгдсэн бэлтгэлд гарч чадахгүй болж байгаа юм. Түүний хувьд 2010 онд Канзасын их сургуульд сурч байх хугацаандаа мөн ивэрхий засах мэс ажилбар хийлгэж байсан юм. Харин энэ зуны турш энэ ивэрхий нь түүнийг зовоосон учраас мэс ажилбар хийлгэхээс өөр сонголт үлдээгүй бололтой.
Хэрвээ дээр дурьдсан хэргүүд хяналтаас гарч гэмээнэ Вашингтон Визардс баг хүчний довтлогчийн асуудалд орох юм. Учир нь тус багийн сэлгээнд түүнийг орлох тоглогч хомс байгаа юм. Ердөө Жэйсон Смит хэмээх хүчний довтлогчийн байрлалд тоглох боломжтой ганцхан тоглогч боломжит хувилбар харагдаж байна. Хэрвээ түүнийг гараанд гаргах аваас сэлгээний нөөц мөн хомсдох аюултай. Тиймээс Вашингтон Визардс довтлогчийн эрэлд гарах төлөвтэй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |