Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ өчигдөр Литвын Клайпеда хотод эхэллээ. 32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов. Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ны жинд Испанийн Гранпригийн хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн улсын аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшүүлэв. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж юм.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хүрэл медальт, спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Ибрагим Ильясов (ОХУ) 2. Адриан Хайдук (Польш) 3. Хакхи Сина (Албани), Афган Хасалов (Азербайжан)
61 кг: 1. Галиб Алиев (Азербайжан) 2. Райан Манго (АНУ) 3. Омак Сюрюн (ОХУ), Сён Хо Ю (БНСУ)
65 кг: 1. Начын Куулар (ОХУ) 2. Георге Букур (Румын) 3. Ганхуягийн Ханбүргэд (Монгол), Агахусейн Мустафаев (Азербайжан)
70 кг: 1. Сослан Рамонов (ОХУ) 2. Алексей Борута (Украин) 3. Александр Павлюченко (Беларусь), Йошган Азимов (Азербайжан)
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Эмилья Вук (Румын) 2. Туркан Насирова (Азербайжан) 3. Зоу Ченьчень (БНХАУ)
53 кг: 1. Ганбаатарын Отгонжаргал (Монгол) 2. Рон Лиао (БНХАУ) 3. Ивона Матковска (Польш)
55 кг: 1. Ли Хуй (БНХАУ) 2. Надеждо Шушуко (Беларусь) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Монгол)
Уншиж байна |