Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хожигдох эрхгүй хоёр тоглолт үлдлээ
2017-09-21

 

Азийн 16 хүртэлх насны залуучуудын хөлбөмбөгийн АШТ ирэх 2018 онд Малайз улсад болно. Тэгвэл уг тэмцээний  урьдчилсан шатны тоглолтууд энэ өдрүүдэд Азийн 10 оронд зэрэг зохиогдож байна. Эдгээрийн нэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот билээ.

 

Манай улсын залуучуудын шигшээ багийн хувьд урьдчилсан шатны “I” хэсэгт багтсан бөгөөд Австрали, Въетнам, Камбожын шигшээ багуудтай өрсөлдөж байгаа юм.

 

Тэмцээний хуваарь ёсоор эхний тоглолтыг Въетнам-Камбожын багууд хоорондоо хийж 5:2 харьцаатай Въетнамын шигшээ баг ялалт байгуулсан юм. Харин уг тоглолтын дараа Монгол-Австралийн багуудын тоглолт болсон юм. Иран шүүгч Хасан Акрамигийн шүгэлийн дуунаар эхэлсэн уг тоглолт бүхэлдээ Австралийн багийн давуу байдал дор үргэлжилсэн. Хөлбөмбөгийн хөгжлөөрөө Дэлхийд дээгүүр ордог орны залуус уг тоглолтод 10:1 харьцаатай ялалт байгуулснаар хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэлсэн юм.

 

Монголын багийн цорын ганц гоолыг тоглолтын эхний хагасын 33 дахь минутанд хагас хамгаалагч Э.Ган-Эрдэнэ оруулсан байна. “Шинэ Монгол-Баянгол” багт хүчин зүтгэдэг тэрбээр өнгөрсөн 2016 оноос эхлэн залуучууд (U16)-ын шигшээ багт дуудагдаж эхэлсэн аж.

 

Хэдий эхний тоглолтод 9 гоолыг зөрүүтэй ялагдал хүлээсэн ч тэдэнд  ирэх жил Малайзыг зорих боломж байгаа. Ингэхийн тулд үлдсэн 2 тоглолтод хожил авах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл манай залууст хожигдох эрхгүй 2 тоглолт үлдлээ.

 

ААШТ-ий дүрэм ёсоор урьдчилсан шатны хэсгээ тэргүүлсэн багууд шууд эрхээ авах бол дэд байраар шалгарсан 10 багийн хамгийн сайн үзүүлэлттэй 5 нь мөн тэмцээний эрхээ авах учиртай.

 

Үлдсэн тоглолтууд:

2017.09.22 12:00 Камбож - Австрали
2017.09.22 16:00 Монгол - Вьетнам

2017.09.24 12:00 Вьетнам - Австрали
2017.09.24 16:00 Монгол – Камбож

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин