Дараа жилээс эхлэн Түр Де Франц уралдаанд оролцож буй багуудын гишүүдийг цөөлнө гэнэ. Энэ талаар өнөөдөр Дэлхийн дугуйн холбооны удирдах зөвлөлөөс албан ёсоор мэдэгдэв.
Ингэж багийн гишүүдийг найм болгон цөөлснөөр дугуйчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хадгалж чадна гэж үзэж байгаа бололтой. Нэг ёсондоо гранд турын үеэр 198 дугуйч биш 176 дугуйч уралдах тооцоолол байгаа юм.
Мөн үүнээс гадна календарт багтсан өөр тэмцээний үеэр нэг баг 7 буюу түүнээс илүүгүй хүнтэй байна гэсэн заалт орж ирж байгаа гэнэ.
Мөн энэ уулзалтын үеэр трак дугуйн 2019 оны дэлхийн аваргыг Польш улсад зохиох шийдвэр гарсан байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |