Эрхэм төмөр хүлгийн эзэдээ Мотоцикль хэмээх энэхүү унааг Монгол улсад Монголчууд унаад даруй 100 гаруй жил болж байна.Монголын авто машин мотоциклийн холбоо байгуулагдаад 61 жил боллоо.Энэ хугацаанд мотоцикль хэмээх энэхүү унаа нь хот хөдөө суурин газрын иргэдийн ажил амьдрал, аялал зугаалга, тэмцээн уралдаан гээд олон олон зүйлсд салшгүй нэгэн хэсэг байсаар ирсэн билээ. Монгол улсын замын хөдөлгөөний хуулиндаа 4 сарын 1 нээс 10 сарын 1 хүртэл унаж гээд заачихсан байдаг.
Тэгвэл зуны дэлгэр цаг дуусч, намрын сэрүү орсон өдрүүд эхэлж байна. Энэ бол мотоцикл унадаг, сонирхдог хүмүүсийн хувьд хайртай унаагаа граждаа хийх цаг нь ирсэн гэсэн үг. Хотын түгжрэлд ордоггүй залуус зун мотоцикл унах цаг ирснийг зарлан нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хотоор цуваа үүсгэн явж байсан цаг саяхан. Одоо харин хаалтаа хийх цаг нь иржээ.
Монголын мотоцикл сонирхогч залуус “Мото Хаалт-2017” нэгдсэн хаалтаа энэ бямба гаригт буюу 9 сарын 23-нд хийхээр болжээ. Тодруулбал тус өдрийн 09:00 цагаас Сүхбаатарын талбайд цуглаж, 10:30 цагт нэгдсэн байдлаар тэндээсээ хөдлөх юм байна. Ингээд Талбай-Саппоро, 3,4 дүгээр Хороолол, 4 зам, Офицер, Тэрэлж гэсэн маршрутаар цуваа үүсгэн явах юм байна.
Хэрвээ та ямар нэгэн байдлаар мотоцикл сонирхдог бол уг цувааг сонирхох боломж Бямба гаригт тохиож буй нь энэ юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |