Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой
2017-09-20

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг заваа зөв өнгөрүүлэх нээлттэй том сурталчилгаа учраас Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар спортыг өндөр хэмжээнд авч үзэж байсан” гээд цаашид болох тэмцээнүүд, 2020 оны олимпийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

 

Мөн нийтийн биеийн тамир, спортын топ төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарч, бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой гэлээ.

 

Ингэхдээ өсвөр үе, залуучуудын тивийн болон ДАШТ-нүүдэд ихээхэн анхаарах ёстой гэсэн юм. Өсвөр үе, залуучуудыг анхаарч байж насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд амжилт гаргана. Өсвөр үе, залуучуудын тэмцээнд амжилттай оролцож байсан тамирчид насанд хүрээд дархлагдсан тамирчид болдог гэдгийг анхааруулж байлаа. Мөн паралимпийг дэмжих ёстой гэсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол орон даяар хүүхдүүдийн дунд бага олимп зохиох ажлыг санаачилж, ОХУ-ын Сахад болох Азийн хүүхдийн наадмыг анхааралдаа авна гэдгийг энэ үеэр хэллээ.

 

Уулзалтын үеэр дасгалжуулагч, багш нар, тамирчид цалин хөлс бага, тэрчлэн шавь нар нь дэлхийн хэмжээнд медаль хүртэж буй дасгалжуулагч нар, тухайлбал, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шигшээ багт орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар цалин хөлсгүй ажиллаж байгаа гэх зэрэг тулгамдсан асуудлуудаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

 

Эх сурвалж: http://www.president.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТАМИРЧИН БОЛОХ ХУВЬГҮЙ ЖИРИЙН ИРГЭД БИД ЭНЭ ХҮНИЙ АНХААРАЛД ӨРТӨХГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА. УУЛ НЬ УЛС ОРНЫГ МИНЬ ДАМПУУРУУЛААД БАЙГАА АВЛИГА ,АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ТӨРИЙГ ЦЭВЭРШҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХ БАЙХ ГЭЖ ГОРЬДОЖ СОНГОСОН ЮМСАН.
2017-09-20
зочин:
яах гэж сонгосон юм? хахаха
2017-09-20
Зочин:
Харин тиймээ спортын төв ордны дарга байсан бол яг таарах байсийм даа
2017-09-20
Зочин:
Ene ug ni neg sport horoonii dargaas deesh yavahgui amitan sh dee. Uher mongolchuudaa gej iim huniig eronhiilogchoor songoj bdag.
2017-09-20
Kk:
Mongolchuudaa bugdeeree tamirchid boltsgooy.uuruur amidrah arga alga da
2017-09-20
Зочин:
Энэ тэнэг Монгол орныг зөвхөн спорт бөхөөр хараад байгаа юм уу ард түмэний эв нэгдэл,эдийн засаг,гадаад бодлогоо ярихгүй ийм ерөнхийлөгч байх ч гэж дээ
2017-09-20