Өнгөрсөн улиралд буюу 2016-2017 онд НБА-ын гучин багаас арван дөрөв нь санхүүгийн алдагдалтай ажиллажээ. Хэдийгээр өнгөрсөн улиралд сагсан бөмбөгийн хамгийн том лигийг шууд дамжуулах телевизийн гэрээг асар өндөр дүнтэйгээр хийж, энэ улирлаас багуудад ноогдол ашиг гарч эхлэх ёстой байсан боловч эдгээр багуудаас 9 нь санхүүгийн тал дээр мөнгөө үр дүнгүй цацсан гэсэн судалгаа гарсан байна.
Үүнтэй холбоотойгоор багийн эздийн зөвлөл энэ сарын 27, 28-нд хуралдах гэнэ. Энэ хурлын үеэр лигийн нийт орлогыг хуваарилах бүтцийг дахин харж үзэх төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Дээр дурьдсан 9 баг нь Атланта Хокс, Брүүклин Нэтс, Кливлэнд Кавалерс, Дэтройт Пистонс, Мемфис Гриззлийс, Милвауки Бакс, Орландо Мэжик, Сан Антонио Спөрс, Вашингтон Визардс юм.
Эдгээр 9 багийн удирдлагуудыг төлөөлж нэг багийн эзэн нь “Жижиг зах зээлтэй багуудад бизнесээ явуулахад тааламжтай орчин нөхцөл хэрэгтэй байна. Тэгж байж бизнесийнхээ үр шимийг хүртэнэ шүү дээ. Одоо бол том зах зээлтэй багууд бизнесийн тааруу үйл ажиллагаа явуулж байгаа боловч ашигтай ажиллаж байна шүү дээ” гэж ESPN-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |