Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Алт тушаалт 1.1 тонноор өсчээ
2017-09-20

Монголбанк энэ оны есдүгээр сарын 1-15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 1.4 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.1 тонноор өссөн үзүүлэлт юм.

 

Алт тушаалтын нийт дүн оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрсэн байна. 

 

Монголбанкинд алтаа тушаавал алт олборлогч байгууллага, иргэд ашигт малтмалын нөөц ашигласны  татвар /АМНАТ/ 2.5 хувийг төлдөг бол экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм.

 

Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алтны дундаж агуулга 85.0 хувь байдаг. Тиймээс алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Гадаадад алтыг цэвэршүүлэхэд алтны экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гардаг.  Харин  Монголбанканд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээр эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүйгээр алтаа худалдах боломжтой юм.

 

Монголбанкинд алт худалдах нь Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.

Shuud.mn
Сонин хачин