Хүнд жингийн Дэлхийн аварга асан Их Британийн боксчин Дэвид Хэй мэргэжлийн замналдаа 31 тулаан хийж 28 ялалт, 3 ялагдалтай гарч ирээд байгаа. Тэрбээр хамгийн сүүлд өөрийн нутаг нэг Тони Белльютай тоглож, 11-р раундад ялагдал хүлээсэн юм. Гэхдээ энэ ялагдал нь ямар нэгэн хүнд цохилт, илт давуу байдал байгаагүй бөгөөд Дэвид Хэй тоглолтын үеэр ахиллесийн шөрмөсөө гэмтээснээр тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Ур чадвар туршлагын хувьд тун ойролцоо 2 тамирчны тулаан багагүй хэмжээний ашиг хийж чадсан учраас аль аль талууд дахин тулаан хийх сонирхолтой байсан нь нууц биш. Тэгвэл дахин тулаан хийх саналыг Дэвид Хэй өчигдөр хүлээн авч зөвшөөрсөн гэнэ. Иймээс Ливерпүүл хотоос гаралтай Т.Беллью энэ саналыг зөвшөөрвөл хүнд жингийн сонирхолтой тулаан дахин болох гэнэ.
Зохион байгуулагчдын үзэж байгаагаар хэрвээ талууд ойрын хугацаанд тохиролцож чадвал энэ оны 12-р сарын 17-нд Лондон хотод уг тоглолтыг хийх юм. Өмнө тулаанаас Д.Хэй 4.2 сая, Т.Беллью 2.8 сая фунтын орлого олсон аж.
Г.Баяраа
Уншиж байна |