Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулна
2017-09-19

 

 

Жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байгаа банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжихүйц түвшинд хүргэж бууруулах шаардлага өндөр байсаар ирсэн. Үүний тулд судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжихүйц стратегийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлох асуудал чухал байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А-241тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, арилжааны банкны төлөөллөөс гадна  их дээд сургууль, эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагын хөндлөнгийн, хараат бус төлөөллийг багтаав. Баримт бичгийн төслийг 2018 оны 2 дугаар сард багтаан бэлэн болгоно.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн A-241 дугаар тушаалтай энд дарж танилцана уу.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
glomt oo gej
2017-09-19