Мэйсон Пламли Дэнвер Наггэтс багтайгаа 3 жилийн 41 сая долларын гэрээ үзэглэлээ. Энэ талаар түүний төлөөлөгч Марк Бартелстэйн Ассошиэтэд Прэсс агентлагт мэдэгдэж баталгаажуулсан байна. Мөн Пламли ч өөрийн веб сайтаар дамжуулж хөгжөөн дэмжигчиддээ захидал бичиж үлдэх болсон талаараа мэдэгджээ.
Уг захиандаа тэрбээр “Түрүү жил бид нэг нэгнээ сайн таньж чадаагүй. Албан ёсоор нүд рүү чинь эгцлэн харж байгаад гар барьж танилцаагүй гэж ойлгож болно. Үүндээ хүлцэл өчье. Манай гэр бүл намайг ингэж өсгөөгүй л дээ. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд надад аяны богцоо задлах ч цаг байгаагүй. Гурван сарын хугацаанд би зочид буудалд амьдарч байлаа. Ямар ч тохьтой зочид буудал төрсөн гэрийг яаж гүйцэхэв. Тэгээд нэг их удалгүй улирал дуусчихсан. Ингээд л чөлөөт агент болчихсон байлаа” гэж бичжээ.
Тэгвэл хэдхэн минутын өмнө ахмад төвийн тоглогч Эндрью Богут Лос Анжелес Лэйкэрс багтай нэг жилийн гэрээ байгууллаа. Гэрээний үнийн дүнгийн хувьд ахмад тоглогчийн хамгийн доод үнийн дүнтэй гэрээ гэнэ. Тэрбээр Лэйкэрст Брүүк Лопэзийг орлож сэлгээнээс тоглоно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |