Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Ихрүүд ял сонсох уу
2017-09-19

 

НБА-д тоглож байгаа цорын ганц ихрүүд болох Маркус болон Маркийф Моррис нарт холбогдох хэргийн шүүх хурал багагүй хугацаанд сунжирч байна. Уг хэрэгт хоёр ихрээс гадна өөр гурван залуу нэр холбогдсоноос хохирогчийн хамар хугарч, өөр бусад төрлийн гэмтэл бэртэл учирсан юм.

 

 

Прокуророос уг хэргийг зохион байгуулалттай, санаатай танхайн хэрэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.  

 

Харин Моррисуудын өмгөөлөгч уг хэрэгт үйлчлүүлэгч нарыгаа огт оролцоогүй, харин ч эсрэгээрээ хохирогч эр санхүүгийн асуудлаас болж амар хялбар аргаар мөнгө олох зорилготой гүтгэж байна гэсэн байр сууринаас хандаж байгаа юм.  Нэг ёсондоо Моррисын талаас уг хэргийг үнэнээс хэт хол хэрэг гэж үзэж байна.

 

Хэрвээ шүүхээс уг хэрэгт Моррисын ихрүүдийг холбоотой гэдгийг тогтоовол тэдэнд 4 хүртэлх жилийн хорих ял шийтгэж, лигийн зүгээс тодорхой тооны тоглолтод оролцохгүй байх шийтгэл ноогдуулж таарна. Ямартай ч эхний ээлжинд тодорхой болсон нэг зүйл нь 9 сарын 26-нд эхлэх нэгдсэн цугларалт бэлтгэлд ихрүүд байх боломжгүй болжээ.

 

36 настай, хоёр ихрийг их сургуульд байхаас нь таньдаг байсан гэх хохирогч эрийн мэдүүлгээр бол түүнийг зодож байсан 3 залууд НБА-ын одод тусалсан гэнэ.

 

Уг хэрэг Финикс хотод болсон бөгөөд тухайн үед ихрүүд хоёулаа Финикс Санс багт хүчин зүтгэж байсан юм. Хохирогчийн хамар хугарч, толгой дээрээ хаван үүстэл зодуулсан бөгөөд түүнийг цохьсон этгээдүүд болох таван залуу бүгдээрээ хар өнгийн Роллс Ройс машинд сууж зугтаасан гэж шүүхэд мэдүүлээд байгаа юм. Мөн тэрбээр “Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн таагүй өдөр байсан” гэж нэмж хэлжээ.

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин