Өнгөрсөн сард согтуугаар автомашин жолоодож яваад цагдаад саатуулагдсан Английн нэрт хөлбөмбөгчин Уэйн Рүүниг шүүх хурал өчигдөр боллоо. Манчестер хотын ойролцоо орших Вильмслоу хотод тэрбээр цагдаагийн ажилнуудад саатуулагдсан бөгөөд тухайн үед согтолтын хэмжээ нь 104 микрограмм байсан аж. Англи, Уэльсийн хуулинд заасан доод хэмжээ нь 35 микрограмм байдаг бөгөөд Рүүнигийн согтолтын хэмжээ үүнээс даруй 3 дахин өндөр гарсан юм.
Тэгвэл орон нутгийн шүүх өчигдөр түүнд холбогдож хэргийн шийдэж, нэрт хөлбөмбөгчинд дараах шийтгэлийг ноогдуулсан байна. Стокпорт Магистрат шүүхээс Уэйн Рүүнигийн жолоо барих эрхийг 2 жилээр хассанаас гадна 170 фунтээр торгож, 100 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноожээ. Рүүни энэхүү шийтгэлээ ойрын 12 сарын дотор хийж гүйцэтгэх ёстой бөгөөд бүх ажил нь олон нийтэд чиглэсэн хөдөлмөр байх ёстой аж.
Шүүхээс шийдвэрээ танилцуулсаны дараа тэрбээр өөрийн дэмжигчид, багийнхнаасаа уучлалт гуйжээ. Мөн тэрбээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шийтгэлээ бүрэн үүрнэ гэжээ.
Г.Баяраа
Уншиж байна |