Харцага багийг удирдаж МҮСБХ-ны лигт түрүүлж явсан залуу дасгалжуулагч А.Алтан-Очир Мексик улсын лигийн багаас ажлын санал хүлээн авчээ. Тэрбээр өчигдөр энэ тухай өөрийн Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.
Тэрбээр “Мексик улсын лигт ерөнхий дасгалжуулагчаар 6 сар ажиллах саналыг өнөөдөр надад тавилаа. Эндхийн нэг муу багийг таван тоглолтонд сайн дасгалжуулж амжилтанд хүргэсэний дараа хэд хэдэн ажлын саналууд ирж байна. Эхний сарын цалин нь $3000-с эхлэнэ. Мөн хожил болгоны бонус $250, үнэгүй байр буудал өдрийн 3 хоол, онгоцны тийз, даатгал, хангамж гээд зөндөө ашигтай л юм.... Лигийн багийг нь дасгалжуулахаас гадна Мексик хүүхдүүдийг сайн бэлдэх даалгавартай юм байна. Хүүхдүүдэд ур чадвар суулгах бэлтгэл маань их таалагдсан гэнэ. 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй гэнээ” гэж нийтэлжээ.
Хэдий тэрбээр уг багийг дасгалжуулах шийдвэрээ гаргаагүй байгаа ч таатай санал, өөрийгөө сорих шинэхэн боломжийг ашиглах нь тодорхой биз ээ. Тэрбээр одоо Тайваны сагсанбөмбөгийн лигийн урьдчилсан шатны тоглолтуудад нэгэн багийг удирдаж байгаа бөгөөд доогуур үнэлгээтэй байсан түүний баг 5 тоглолт хийснээс 3 хожил авч чадсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж эхэлсэн аж.
Мексик улсын мэргэжлийн сагсанбөмбөгийн лиг нийт 3 шатлалтай бөгөөд дээд лигт нь нийт 10 баг өрсөлддөг байна. Анх 2000 оноос эхлэн зохигдож эхэлсэн LNBP лигийн шинэ улирал жил бүрийн 10-р сарын дундуур эхлэж 4-р сарын эхээр аваргаа тодруулдаг уламжлалтай юм. А.Алтан-Очирт санал тавьсан Pioneros багийн хувьд өнгөрсөн жил лигийн аварга цолыг хүртэж байсан аж.
Г.Баяраа
Уншиж байна |