Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
Тэнцээгээр өндөрлөсөн тэмцэл
2017-09-18

 

Энэ оны мэргэжлийн боксын онцлох тулаануудын тоонд багтаж байсан Канело Алварез-Геннади Головкин нарын тулаан өчигдөр боллоо. АНУ-ын Лас Вегас хотын Ти-Мобайл ордонд болсон уг тоглолт нийт 12 үе үргэлжилсэн нь боксын хорхойтнуудын таамаглаж байсан хугацаа юм.

 

Гэхдээ үр дүн таамаглаж байснаар гарсангүй. Тулааны үр дүнг зарлах мөчид тэд хоёулаа гайхсан байдалтай байлаа. Учир нь мэдэх мэргэжилтнууд ч, энэ спортын шилдэг тамирчид ч байр суурь зөрөлдөж байсан нь хачирхалтай. Зарим нь Казах эрийг ялалт авсан гэж шагширч байхад зарим нь Мексик тулаанчийг илүү байсан гэж зүтгэх.

 

Тэгвэл энэхүү тулааны шүүгчдийн оноо ямар байсан нь бас л сонирхолтой. Тулааны хажуугийн шүүгчээр АНУ-ын шүүгчид ажилласан бөгөөд энэ салбартаа аль хэдийнээ танигдсан Дон Трелла, Аделайде Байрд, Дэйв Моретти нар байсан юм.

 

Эхний шүүгч Дэйв Мореттигийн хувьд 115-113 харьцаатай Головкинийг ялалт авсан гэж үзсэн бол Дон Трелла 114-114 харьцаатай тэнцсэн гэж үзсэн байна. Эхний 32 шүүгчийн үнэлгээ ийнхүү хол зөрүүтгүй гарсан юм. Тэгвэл цор ганц эмэгтэй шүүгч Аделайде Байрд шүүлт багаүй зөрүүтэй байлаа.  Тэрбээр 118-110 харьцаатай Канело Алварезийг ялсан гэж үзсэн нь тулаан тэнцээгээр өндөрлөх гол шалтгаан байсан гэлтэй. Тулааны шүүлтийн гар бичвэрийг харахад Америк бүсгүй 4 болон 7-р раундад Головкинд илүү оноо өгч, үлдсэн бүх раундад Канелод өгсөн аж.

 

Ийнхүү энэ оны онцлох тулаан гэгдэж байсан Канело-GGG нарын тулаан тэнцээгээр өндөрлөлөө. Уг тулааны үр дүнд яаж ч гарсан байсан шагналын мөнгөний хэмжээ өөрчлөгдөхгүй бөгөөд Канело Алварез 5 сая доллар, Геннади Головкин 3 сая долларын мөнгөн шагналыг халаасалсан юм.

 

Энэ жил 27 настай Мексик залуу энэ тулааны дараагаар 52 тулаанаас 49 ялалт, 2 тэнцээ, 1 ялагдалтай гарч ирсэн үзүүлэлттэй боллоо. Харин 35 настай Казах эрийн хувьд замналынхаа анхны тэнцээг хийсэн ч нэг ч хожигдолгүй замналаа хадгалж, дээрээс нь WBA Super, WBC, IBF, IBO гэсэн 4 өөр холбооны 72кг жингийн аварга цолоо хадгалж үлдсэн юм. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин