NBA-н туршлагатай холбон тоглогчдын нэг Жаррет Жак өнгөрсөн хавраас хойш чөлөөт агентуудын жагсаалтад байсан. Энэ оны 2-р сард Нью Орлеанс Пеликанс багтай 10 хоногийн гэрээ хийснээс хойш аль нэг багт тоглоогүй байсан түүнтэй Нью Йорк Никс баг 1 жилийн гэрээ үзэглэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талууд гэрээ хийсэн ч энэ нь “баталгаагүй” буюу багийн эрх мэдэл давамгайлсан гэрээ гэнэ. Өөрөөр хэлбэл Никс түүний хүссэн үедээ багаас хасах боломжтой аж.
Баруун өвдөгний гэмтлээсээ болж сүүлийн 2 жил сайн тоглолтыг гаргаж чадаагүй тэрбээр NBA-д 13 улирлыг үдэхдээ найман өөр багаар дамжиж, 11.0 оноо, 2.9 самбараас бөмбөг авалт, 4.5 оновчтой дамжуулалтыг дунджилсан байдаг.
Г.Баяраа
Уншиж байна |