Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
Жон Жоунсын асуудал үргэлжилсээр
2017-09-15

 

Холимонг тулааны UFC холбооноос -93 кг жингийн аварга цолоо Жон Жонусаас хураан авч, Даниель Кормьерт эргүүлэн өгсөн байна. Учир нь Жон Жонусын сэргээшийн “Б” сорьцын шинжилгээний хариу мөн эерэг гарснаар, хориотой ам бэлдмэл хэрэглэсэн болох нь батлагдсан юм.

 

Уг нь дээрх 2 тамирчин UFC 214 тулаанаар хоорондоо өрсөлдөж, 3-р үед Жон Жонус ялалт байгуулсан юм. Гэсэн ч удалгүй сэргээшийн асуудал дэгдсэн юм. Ийм тохиолдолд холбооны дүрэм ёсоор уг тулааныг болоогүйд тооцож, аварга цолыг хуучин эзэмшигчид шилжүүлдэг аж.

 

Сахилга батын хувьд тун тааруу гэгддэг Жон Жонус ийнхүү дахин нэг асуудал тарьсан юм. Тэрбээр өмнө нь 2 ч удаа аварга цолоо хураалгаж байсан удаатай. Жил бүр томоохон асуудалд холбогдож байгаа Жон Жоунстай UFC холбоо дахин хамтрах эсэх нь тун эргэлзээтэй болоод байна. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Archaaguigui zaluu yumdaa Delhi dayaar yamar ih fent bileedee
2017-09-15