Өнгөрсөн сард болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Жүдо бөхийн "Будапешт-2017", чөлөөт бөхийн "Парис-2017", сонирхогчдын боксын "Хамбург-2017" насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг өнөөдөр БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ардын багш, МУГТ Ц.Дамдин, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн мөнгөн шагнал олгов.
Уншиж байна |