Мэргэжлийн боксын хагас дунд жин (72кг)-н шилдгүүд тун удахгүй тулах гэж байна. Энэ бол Казахстаны тамирчин Геннади Головкин- Мексикийн Канело Алварез нарын өрсөлдөөн байх юм. Өнгөрссөн 5-р сард Канелогын ээлжит бүс хамгаалах тулааны дараа энэнхүү тулааны тов гарсан бөгөөд ердөө 3 хоногийн дараа хүсэн хүлээсэн өрсөлдөөн болно.
Мексик тулаанч Канело нийт 51 тулаан хийхдээ 49 ялалт, 1 хожигдол, 1 тэнцээтэй гарч ирээд байгаа юм. Энэ нэг ялагдалаа домогт Флойд Мэйуэйдерийн эсрэг амсаж байсан түүхтэй.
Харин түүний өрсөлдөгч Казах эрийн хувьд мэргэжлийн замналдаа нэг ч ялагдал амсаж үзээгүй 39-0 гэсэн амжилттай байгаа юм. Сонирхогчийн боксоор хичээллэж байхдаа Олимпийн мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр WBA Super, WBC, IBF, IBO холбоодын Дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа юм.
Хоёр тамирчны тулаан энэ сарын 16-ны өдөр буюу Мексик улсын Тусгаар тогтнолын өдрөөр АНУ-ын Лас Вегас хотын “Ти-Мобайл” ордонд болох аж.
Г.Баяраа
Уншиж байна |