Нэгэн үе Европын шилдэг багуудыг удирдаж байсан Португал мэргэжилтэн Андре Виллаш-Боаш өдгөө Хятадын Шанхай SIPG клубыг улирдаж байгаа. Түүний баг аль хэдийнээ Ази тивд өндөр амжилт үзүүлж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх эрхээ халаасласан юм.
Шөвгийн наймд түүний баг нутаг нэг Гуанжоу Эвергранд багтай таарсан бөгөөд эхний тоглолтод 4-0 ялалт байгуулсан ч талбайдаа 5-1 өрсөлдөгчдөө хожигдож, улмаар торгуулийн цохилтоор ялалт байгуулсан билээ. Гэхдээ уг тоглолтын өмнө багийнхан багагүй асуудалтай тулгарсан талаар Португал мэргэжилтэн хэлжээ.
Тэрбээр тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр тун их бухимдалтай байсан бөгөөд талбайн шүүгч өрсөлдөгч багийг нь илт дэмжсэн гэдгийг хэд хэдэн баримтаар хэлсэн юм. Үүнээс гадна тун ноцтой нэгэн зүйлийг хэлсэн юм. Мягмар гарагт тоглолт эхлэхийн өмнө Шанхай SIPG багийн автобусны өмнө осол гарч, баг бүхэлдээ тоглолтоос хоцрох дөхсөн байна.Тэгвэл Португал мэргэжилтэн энэ явдлын эзэд нь Гуанжоу Эвергранд багийнхан байсан гэдгийг хэлсэн бөгөөд өрсөлдөгчөө тоглолтоос хоцроохын тулд зориудаар ийм осол гаргасан гэжээ.
Шанхай SIPG багийн хувьд Азийн аваргуудын лигийн хагас шигшээд Японы Урава Рэд Даймондс багтай таарч байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |