Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Нүүрсээ үнэд хүргэх Монгол мөрөөдөл
2017-09-13

 

“Монголын нүүрс хаачих вэ”  гэсэн асуулт зөвхөн монголчуудын сонирхдог сэдэв биш. Хөрш орнууд ч энэ асуудалд тодорхой хэмжээний анхаарал хандуулдаг. Манай улс нүүрсээ БНХАУ-руу гаргадаг ч энэ худалдаа дардан замаар явагддаггүй. Хил гаалийн асуудал, тээвэр, үнэ зэргээр асуудал цөөнгүй. Тиймээс Монгол Улс нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах сонирхлоо төрийн тэргүүн Хойд хөршид очихдоо илэрхийлэв. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Восточный боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх асуудлыг хөндсөн нь оросуудын анхаарлыг татаж байна. Оросын санхүүгийн төв хэвлэл болох “Коммерсанть” сонинд ”Монгольский уголь обьезжает Китай” гэсэн томоохон нийтлэл гарчээ.

 

Уг нийтлэлд монголчууд нүүрсээ ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах нь эрсдэлтэй гэж дүгнэжээ. Товчхондоо Монголын нүүрсийг гуравдагч боомтоор гаргаснаар монголчууд Оросуудтай өрсөлдөж эхэлнэ гэсэн байна. Нийтлэлд энэ талаар “Монгол Улсад нүүрсний тээвэрлэлтээ олон сувагтай болгох бодит хэрэгцээ шаардлага байгаа ч нүүрсний экспортын тээвэрлэлтийн энэхүү яриа  хэлэлцээр нь илүү улс төрийн чанартай харагдаж байгаа бөгөөд Монголын нүүрс нь оросын нүүрстэй өрсөлдөхөөр болж байна” гэдгийг онцолжээ.

 

Мөн “Өнөөгийн байдлаар Монгол Улсын нүүрсний гол экспорт Хятад руу хийгдэж байна. “Ь”-ийн эх сурвалжийн тэмдэглэж буйгаар, Монголын тал нүүрсний нийлүүлэлтийн тааламжтай нөхцөлөөр ихэнхдээ Бээжинтэй тохиролцоонд хүрч чаддаггүй болохоор өөр боломжит хувилбаруудыг эрэлхийлж байна” гэжээ.

 

Нүүрсний салбарт ОХУ бол Монголын хамтрагч бус өрсөлдөгч гэдгийг гадна, дотны шинжээчид хэлж буй. Товчхондоо Оросууд Монголын нүүрсийг алга тосон авч, зорьсон зах зээлд нь хүссэн үнээр нь хүргэхгүй. Энэ тухай ч тус нийтлэлд дурдсан байна. “Находкийн боомтын эзэд “гадны ачааг” таатай хүлээж авахгүй, “найрсаг бус тарифаар” угтах байх. Яагаад гэхээр өрсөлдөгчийнхөө барааг сонирхсон зах зээлд нь хүргэх сонирхол тэдэнд байхгүй” хэмээн Ерөнхийлөгчийн яриа ажил хэрэг болоход хялбар бишийг тодотгожээ.

 

Нүүрсээ Оросоор дамжуулан Япон, Солонгост хүргэх монголчуудын сонирхол тээврийн хувьд ч хүндрэлтэй гэдгийг нийтлэлд дурдсан байна. Тухайлбал, “Жилд 1 сая тонн нүүрс гэдэг тийм ч их биш. Гэхдээ Транссибирийн төмөр замын хүчин чадал хязгааргүй биш бөгөөд Монголын ачаа Орос, Казахстаныхтай өрсөлдөх болно” хэмээн Монгол мөрөөдөл биелэхэд чамгүй олон даваа байгааг сануулжээ.

 

Тавантолгойн нүүрсээ зөвхөн Хятадад бус  олон зах зээлд гаргах нь ашигтай. Гэхдээ Оросоор дамжих нь зөв гарц мөн үү. Эдийн засгийн хувьд хохиролгүй байж чадах уу гэсэн олон асуултад нүүрсний салбарынхан таатай хариулт өгөхгүй байгаа. Монгол-Оросын ах дүүгийн найрсаг харилцаа тусална гэхээсээ илүү нүүрсний салбарын томоохон өрсөлдөгч орнууд гэдгийг л гадна, дотны шинжээчид хэлж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
d:
Нүүрсний салбарт ОХУ бол Монголын хамтрагч бус өрсөлдөгч гэдгийг гадна, дотны шинжээчид хэлж буй. Товчхондоо Оросууд Монголын нүүрсийг алга тосон авч, зорьсон зах зээлд нь хүссэн үнээр нь хүргэхгүй. Энэ тухай ч тус нийтлэлд дурдсан байна. “Находкийн боомтын эзэд “гадны ачааг” таатай хүлээж авахгүй, “найрсаг бус тарифаар” угтах байх. Яагаад гэхээр өрсөлдөгчийнхөө барааг сонирхсон зах зээлд нь хүргэх сонирхол тэдэнд байхгүй” хэмээн Ерөнхийлөгчийн яриа ажил хэрэг болоход хялбар бишийг тодотгожээ.
2017-10-14
nuurs zarahguigeer amidarch bolohgui bgaa yum uu?:
mah noos nooluur taria nogoo goor mongo olj boldoggui yumuu? nuguu olon 1000 huvisagchtai OYU TOLGOI geree yu bolj bnaa?mongoliig heden yer ni tejeeh yum yariaad bsan ulam urund orood baih yum
2017-09-18
зочин:
Орос бол өөрсдийгөө л бодно. Манайхыг өргөн нарийн гээд маргаж хэдэн жил болоход өөрсдөө нарийн царигаар тавьсан болохыг харж байгаа биз дээ. Манай ерөнхийлөгч өргөн гэсээр байгаад гацааснаа ойлгож байгаа байлгүй. Хятад руу явдаг төмөр замаа хурдан барьж ядахдаа тээврийн зардлаа багасгах нь дээр шүү дээ. Өөр гарцгүй улс яах билээ. Оросууд бол данда биднийг дорд үзэж эртний дарлуулж байсан түүхээ ил гаргах дургүй улсууд. Манай хичнээн ерөнхий сайдыг орост аваачиж хөнөөснийг мартах аргагүй. Тэнд төрийн том бодлого явж байдаг.
2017-09-14
Зочин:
Оросууд монголын нүүрсийг алс дорнодоор борлуулахыг бодлогоор дэмжинэ. Хамгийн гол шалтгаан нь монгллчууд дэлхийн хамгийн том нүүрсний импортлогч хятадтай хямд үнээр нүүрс нийлүүлж нүүрсний үнийг унагаж байгаа нь оросуудыг хятадын зах зээлд өрсөлдөх боломжгүй болгож байгаа тул манайхаас чанар муутай нүүрсээ борлуулах боломж нь монголын өндөрчанартай нүүрсийг үнэд хүргэх явдал юм. Тэд хямд үнээр тэртэй тэргүй ашиглалт багатай байдаг алс дорнодын төмөр замаа тээвэрлүүлж өөрийн нүүрсний борлуулалтыг дэмжих явдал тиймээс монгол ерөнхийлөгчийн хятадаас хараат бус шийдвэрийг дэмжин хүлээн авч байна.
2017-09-14
Зочин:
OROS ORGON
2017-09-13
Зочин:
Дэдд сайд дарваан хар хятадаар баахан Вокзал-н дарга нар дээр очиж т1 шоу хиж т1-тээд бсн, улам шижиг нь хvсэн гсэн
2017-09-13
Зочин:
Угаасаа байглаасаа 50 хувь бэлэн Эгийн усан цахилгаан станцийг барихгvй, бариулахгvй бгаа юм чнь ю гж еерсдийн нvvрсний эсрэг бололцоо егхим бэ, дурак Монгол
2017-09-13
Зочин:
Хятадаас Европ руу төмөр замаар ачаа тээвэрлэх 7000 дахь цуваа өнөө өглөө замдаа гарсан атлаар Японы Эн Эйч Кэй телевизээр мэдээлж байсан. Хятадаас Казахстаны нутгаар дамжуулаад Европ хүргэж байна. Нийт 12 улс, Европын 32 хот болон Хятадын мөн 32 хотоор дамжиж явдаг юм байх. Нөгөө Монголоор дамжуулах мөрөөдөл маань хаачив??? Оросууд Алс Дорнодын хязгаарынхаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр бодлогоо гаргачихсан байгаа. Юун Монголын нүүрсийг тэр Владивостокоор тээвэрлэх. Төмөр замынхаа тээх нэвтрүүлэх хүчин чадлыг өсгөөд өөрсдийнхөө нүүрсийг төмөр замаараа тээвэрлэдэг юмаа гэхэд боомтын ачих буулгах хүчин чадал нь хүрэхгүй Оросууд өөрсдөө асуудалтай тулгарчихаад байгаа
2017-09-13
po:
tomor zamaa bariad ereend asgaad esul zsmiin uuded asgad zarj boldgumuu
2017-09-13
po:
oros oorsdoo 18.19 ond korea japan china.d 40huwi ilvv nvvrs zarna gd helcen bga bs 13terbum dollar olsonoo gaihuulsan shv thr mgl nuurs orosoor damjij chafku bha
2017-09-13