Туршлагатай довтлогч, хамгаалагч Жош Чилдресс ирэх улирал дахин NBA-д тоглохоор болжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнтэй Дэнвер Наггетс баг гэрээ байгуулсан байна. Энэ жил 34 настай тэрбээр өмнө нь Атланта Хокс, Финкис Санс, Брүүклин Нэтс болон Нью Орлеанс Пеликанс гэсэн багуудад тоглож байсан юм.
Алтантад өнгөрүүлсэн 4 жилдээ өөрийгөө хангалттай сайн харуулж өндөр дүн бүхий гэрээг үзэглэж байсан ч тэрбээр бэртэл гэмтлийн асуудалтай тулгарч, тамирчны замналаа ч дуусгах шахсан билээ.
Түүний хувьд хамгийн сүүлд “Биг-3” лигт тун боломжийн тоглолтыг үзүүлсэн нь ийнхүү мэргэжилтнүүдийн хараанд өртсөн аж. АНУ-аас гадна Грек, Австрали, Японы багуудад тоглож явсан тэрбээр NBA-д нийт 8 улирлыг үдэхдээ 9.1 оноо, 4.7 самбараас бөмбөг авалт дунджилсан байдаг.
Түүнийг Дэнверийн удирдлагууд довтлогч Уилсон Чандлерийн сэлгээнээс тоглуулж, цөөн минут өгөх магадлалтай юм.
Г.Баяраа
Уншиж байна |