Английн Премьер лигийн өнгөрсөн тойрогт Ливерпүүл клуб Манчестер ситид 5-0 харьцаатай ялагдал хүлээсэн. Уг ялагдлын гол шалтгаан нь 37 дахь минутанд өргөгдсөн улаан хуудас байсан юм. Манситигийн хаалгач Эдерсонруу жийж орсон Садио Манэ лигийн дүрэм ёсоор 3 тоглолт өнжих шийтгэлийг шууд хүлээсэн юм.
Тэгвэл багийн зүгээс Английн хөлбөмбөгийн холбооны зохицуулах хороонд давж заалдсан бөгөөд Манэгийн шийтгэлийг буруулахыг хүссэн юм. Харин өчигдөр уг хорооноос шийтгэлийг буцаах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
Сенегал довтлогчын хувьд Аваргуудын лигийн тоглолтуудад ямар нэг асуудалгүй оролцох ч Премьер лигийн хүрээнд Бөрнли, Лестер сити гэсэн багуудын эсрэг тоглох боломжгүйгээс гадна Лигийн цомын тэмцээний нэг тоглолтыг мөн өнжих болоод байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |