Монголын сагсанбөмбөгийн үе үеийн шилдэг төлөөллүүдийн нэг ОУХМ У.Оргил өнгөрсөн оны 8-р сард зуурдаар таалал төгсч, сагсанбөмбөгийн спортод нөхөж барашгүй гарз тохиосон. Тэгвэл цэл залуугаараа хорвоог орхин одсон У.Оргил агсныг сагсанбөмбөгчид эргэн дурсаж, түүний нэрэмжит тэмцээнийг хийхээр болжээ.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид нь У.Оргил агсны найз нөхөд, нэг багийн хамтрагчид бөгөөд өмнө нь Монголд зохион байгуулагдаж байгаагаагүй нэгэн шинэлэг тэмцээнийг сэджээ.
Тэмцээний дүрэм ёсоор 1986-1996 онд төрсөн сагсанбөмбөгчид энэхүү тэмцээнд оролцох боломжтой бөгөөд зөвхөн нас чацуу тамирчид нэг багт тоглох боломжтой аж. Өөрөөр хэлбэл багийн бүх гишүүд нэг онд төрсөн, нас чацуу тамирчид байх гэнэ.
Уг сонирхолтой дүрэмээр тоглогчдыг хуваахад хэд хэдэн хүчирхэг багууд гарахаар ажиглагдаж байна. Жишээлбэл 1989 онд төрсөн тоглогчдоос бүрдэх баг өөрийн эрхгүй анхаарал татна. Учир нь тухайн жилд манай улсын шигшээ багийн гол тоглогчид болох Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр, н.Дорждамба нарын олон шилдэг тоглогчид төрсөн юм. Мөн тэднээс тэднээс хойшхи багуудад одоогийн залуучуудын шигшээ багийн тоглогчид, Ниссан лигийн финалист Этүгэн Ирвэсүүд зэрэг хэд хэдэн шилдэг багууд гарах боломжтой юм.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид ирэх 10-р сарын 2-6-ны өдрүүдэд СТО-д явуулахаар төлөвлөөд байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |