Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Олон улсын нислэг 14.5 хувиар нэмэгджээ
2017-09-12

Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар олон улсын 4163 нислэг үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар нэмэгдсэн байна. Харин орон нутгийн 3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

Мөн Монгол Улсын агаарын зайгаар 62 002 олон улсын нислэг өнгөрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.8 хувиар өсчээ. Олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаарын замуудыг  шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тушаалаар Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэн  тогтоож 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.

Shuud.mn
Сонин хачин