Монгол Улс одоогоор 148 улстай худалдаа хийж, экспортоор 4.1 тэрбум ам.доллар, импортоор 2.8 тэрбум ам.доллар эргэлтэд оруулаад байна.
Харин гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт өмнөх оноос 1.1 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт нөлөөлсөн бол импорт 580.7 сая ам.доллараар өсөхөд дизелийн түлш, автобензин,машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги нөлөөлжээ.
Р.Дулам
Уншиж байна |