Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны наймдугаар сарын байдлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр ургац хураалт болон ажиллагчдын сарын дундаж цалингийн талаар мэдээллэсэн юм.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тусгаснаар энэ оны I улиралд нэг хүнд ногдох сарын дундаж цалин 959.1 мянган төгрөг байжээ. Харин II улиралд 966.6 мянган төгрөг болсон байна. Энэ өсөлтөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байж болох аж. Учир нь энэ улиралд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 28.2 мянгаар өсчээ.
Мөн уул уурхайн салбарын ажилчдын цалин хамгийн өндөр буюу 2.2 сая төгрөг байгаа бол урлагийн салбарын ажилчид хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.
Р.Дулам