Норвеги нисгэгч Андреас Миккельсен энэ улирлын сүүлийн 3 раллид шинэ багийн нэрийн өмнөөс уралдахаар болсон. Тэрбээр өчигдөр өөрийн хамтран нисгэгч Андерс Жаегерын хамтаар Германы Альценау хотод байрлах Хьюндэй багийн төв байранд зочилсон байна.
Энэ нь тэдний хувьд шинэ хамтрагчидтайгаа хийж байгаа эхний уулзалт юм. Энэ оны 4-р сард А.Миккельсен Хьюндэй багийнхантай хамт i20 загвар дээр туршилт хийсэн учраас машин нь түүний хувьд шинэ биш. Гэсэн ч тэрбээр өчигдөр шинэ машинтайгаа зарим нэг дасгалуудыг хийж амжсан байна.
Норвеги нисгэгчийн Хьюндэй багт хийх анхны албан ёсны сорил нь ирэх 10-р сард Испанийн раллигийн өмнө болно.
Г.Баяраа
Уншиж байна |