Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ Нэгдүгээр лиг”-н улирал өндөрлөх дөхөөд байна. Өнгөрсөн долоо хоногт 17-р тойргийн тоглолтууд өндөрлөсөн бөгөөд тус тойргийн онцлох ялалтын эзэд нь Арвис клубын залуус байлаа.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн домог Д.Лхүмбэнгараваар удирдуулсан тэд 17-р тойрогт Вестерн багтай оноолт таарч 4:1 харьцаатай хожсноор “Хүрхрээ Нэгдүгээр лиг”-т түрүүлэх нь тодорхой болжээ.
Учир нь тэд хүснэгтийн дэд байранд бичигдэж байгаа Жипро багаас 4 оноо илүү болсон тул сүүлийн тойргийн тоглолтын үр дүнгээс үл хамаарч Нэгдүгээр лигийн аварга цолыг хүртэж байгаа ажээ. МХБХ-ны лигийн дүрэм ёсоор Нэгдүгээр лигийн аварга болсон баг дараагийн улиралдаа Үндэсний лигт өрсөлдөх эрхээ шууд авдаг юм.
Г.Баяраа
Уншиж байна |