Английн хөлбөмбөгийн шигшээ баг болосн Тоттэнхэм клубын хагас хамгаалагч Деле Алли шийтгэл хүлээж магадгүй байна. Учир нь ОУХБХ түүнийг өрсөлдөгчийнхөө өөдөөс зохисгүй үйлдэл гаргасан гэж сэжиглэж байгаа аж.
Өнгөрсөн даваа гарагт Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Англи – Словакийн шигшээ багууд тоглосон. Английн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн тус тоглолтыг үеэр Деле Алли дунд хуруугаа гаргасан юм. Зураглаачын дуранд тун тод өртсөн уг үйлдлийг ОУХБХ-ноос нягтлахаар болоод байгаа ажээ. Хэрвээ үүнийг өрсөлдөгч багийнхаа эсрэг гаргасан санаатай үйлдэл гэж үзвэл дээд байгууллага түүнийг зүгээр өнгөрөөхгүй нь лавтай.
Деле Алли харин уг үйлдлээ тоглоом байсан гэж хэлсэн бөгөөд экс багийн анд Кайл Уолкертой тоглож байсан гэж гэж тайлбарласан байна.
Г.Баяраа
Уншиж байна |