Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний шилдэг багуудын нэг Туркийн Фенербахче шинэ хамгаалагчтай болжээ. Багийн удирдлагууд өчигдөр АНУ-ын легионер Брэд Ванамакертэй 1 жилийн гэрээ байгуулснаа албан ёсоор зарласан байна. 1.93 метр өндөр 27 настай туршлагатай хамгаалагчийн хувьд Европын сагсанбөмбөгт өөрийн ур чадвараа хангалттай багтлан харуулсан нэгэн. Өнгөрсөн улиралд Бүх Евролигийн 2-р багт нэрлэгдсэн тэрбээр Туркийн өөр нэгэн баг Дарушшафака Догуст улирлыг үдсэн юм. Хэд хэдэн үзүүлэлтээр багаа тэргүүлж байсан Америк залуу өнгөрсөн жилийн плейоффт 16.7 оноо, 4.6 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт дунджилж байсан юм.
Довтолгооны онцгой чадвартай гэгддэг тэрбээр 2011 онд NBA-н драфтад нэрээ өгсөн ч аль нэг баг сонгогдоогүй. Улмаар 2012 онд NBA D-League тоглож аварга болсон бол дараа жилээс нь Европын сагсанбөмбөгийг сонгож, Франц, Герман, Туркийн шилдэг багуудыг дамжин тоглож байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |