Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн лиг гэгддэг Английн Премьер лигийн шинэ улирал 8-р сард эхэлсэн. Тэгвэл өчигдөр өнгөрсөн сарын шилдэгүүдийг тодруулсан байна. Шинэ улирлын хамгийн эхний шилдэг тоглогчоор Ливерпүүл клубын довтлогч Садио Мане тодорсон байна. Хотон шувуунуудын хувьд өнгөрсан наймдугаар сард нийт 3 тоглолт хийсэн бөгөөд 25 настай Сенегал залуу эдгээр бүх тоглолтуудад гоол оруулсан билээ. Ялангуяа 8-р сарын 19ны өдөр Кристал Палас багийн эсрэг цорын ганц гоолыг оруулсан нь багтаа ялалт авчирсан юм.
Тэгвэл өнгөрсөн сарын шилдэг менежерийн шагналыг Герман мэргэжилтэн Дэвид Вагнер хүртсэн байна. Лигт дебютээ хийж байгаа Хаддерсфилд Таун багийн гайхалтай эхлэл энэ эрхэмтэй шууд холбоотой. Тус баг улирлын эхний 3 тоглолтоос 2 хожил, 1 тэнцээтэй гарчирсэн бөгөөд нийт 4 гоол оруулж, хаалгандаа нэг ч гоол алдаагүй байгаа юм.
Харин наймдугаар сарын шилдэг гоолыг шагнал Борнмут клубын хамгаалагч Чарли Даниелст очлоо. Тэрбээр 2-р тойрогт Манчестер сити багийн хаалганд уг гоолыг оруулсан байна.
Г.Баяраа
Уншиж байна |